|
|
|
"Амжилттай бизнес эрхлэгчдийг амжилтгүй хүмүүсээс ялгадаг зүйлийн тал нь цэвэр тэсвэр тэвчээртэй холбоотой байдаг гэдэгт би итгэлтэй байна." - Стив Жобс |
|
Medeenomics #04: Short sell буюу богино позицын талаар Ти Ди Би Секьюритис ҮЦК -ийн Дэд захирал Г.Энхбат ярилцлага өглөө |
|
“Short” арилжаа нь зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, гадаадын болон мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг татах давуу талтай ч үүнээс үүдэх маргаан дагуулсан асуудлууд цөөнгүй. “Short” арилжаачид өөрсдийгөө зах зээл, компаниудын үнэн шударга байдлыг хангаж байна гэдэг. Харин шүүмжлэгчид тэднийг зах зээлийн манипуляцад дэндүү ойрхон гэдэг бол зохицуулагчид болгоомжлонгуй ажигладаг. Дотоодын хөрөнгийн захад “Short” арилжааг хэзээнээс нэвтрүүлэх боломжтой, анхаарах асуудлууд юу байгаа талаар Tи Ди Би Секьюритис ҮЦК ХХК-ийн Дэд захирал Г.Энхбаттай ярилцсаныг доор холбоосоор нэвтэрч сонсох боломжтой. |
Дэлгэрэнгүй |
|
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛ |
|
МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ Монгол Улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх жишиг индекс 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 34,811.8 нэгжид хүрч 1.8%-ийн уналттай хаагдлаа. ТОП-20 индекс 2023 онд 7.3% буурсан үзүүлэлттэй байна.
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ АНУ-ын хувьцааны зах зээлийн төлөөлөх S&P 500 индекс 7 хоногт 0.5%-ийн өсөлттэй байлаа. Хувьцааны зах зээл өсөлттэй байхад том зах зээлийн үнэлгээтэй технологийн компаниудын хувьцааны ханш бусад салбарын хувьцаануудаас илүү ихээр өссөн нь гол нөлөөг үзүүллээ. Хувьцаануудын арилжааны идэвх 7 хоногийн турш 2023 оны дундаж хэмжээгээсээ бага байсан бөгөөд энэ нь хөрөнгө оруулагчид Баасан гарагт мэдээлэгдэх ажил эрхлэлтийн мэдээг хүлээж байсантай холбоотой байлаа. Учир нь ажил эрхлэлтийн үзүүлэлтээс хамаарч Холбооны нөөцийн сангийн Мөнгөний бодлогын дараагийн шийдвэр хэрхэн гарч болохыг хөрөнгө оруулагчид ажиглаж байгаа юм.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ Европын хувьцаанууд 7 хоногт уналттай байлаа. Зах зээлийн уналт нь зээлийн хүү өндөр түвшинд удаан хугацаанд хадгалагдах хүлээлт болон эдийн засгийн хэтийн төлөвт санаа зовниж буй хөрөнгө оруулагчдын гутранги хүлээлтээс үүдэлтэй байлаа. Тодруулбал, FTSE 100 индекс 1.5%, STOXX Europe 600 индекс 1.2%-ийн тус тус бууралттай хаагдлаа.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ Томоохон төв банкнуудын зээлийн хүү өндөр түвшинд удаан хугацаанд хадгалагдах хүлээлттэй байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Япон Улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, NIKKEI 225 индекс 2.7%, TOPIX индекс 2.6%-ийн тус тус бууралттай хаагдлаа.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ Намрын дунд сарын баяр, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан БНХАУ-ын санхүүгийн зах зээл өнгөрсөн долоо 7 хаалттай байлаа. Тус улсын хөрөнгийн зах зээл 10 сарын 9-д нээгдэнэ. БНХАУ-ын үйлдвэрлэлийн PMI 8-р сард 49.7 байсан бол 9-р сард 50.2-д хүрлээ. Үйлдвэрлэлийн бус салбарын PMI 8-р сард 51.0 байсан бол 51.7 болж өслөө. |
Дэлгэрэнгүй |
|
БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ |
|
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ 2023 оны 10-р сарын 2-ноос 2023 оны 10-р сарын 6-ны өдрүүдэд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 3,166 ширхэг үнэт цаасыг 315,685,960 төгрөгөөр арилжаалжээ.
ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ өндөр түвшинд удаан хугацаанд хадгалах төлөвтэй байгаа нь АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөж сүүлийн 16 жилийн дээд түвшин буюу 4.78%-д хүрч өсөхөд нөлөөллөө. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.) |
Дэлгэрэнгүй |
|
|
|
ХУВЬЦААТ КОМПАНИЙН МЭДЭЭ |
|
ТӨМРИЙН БАЯЖМАЛЫН АНХНЫ АРИЛЖААНЫ НИЙЛҮҮЛЭЛТ АМЖИЛТТАЙ ЭХЭЛЛЭЭ 2023.10.02 МХБ нь 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төмрийн баяжмалын арилжааг амжилттай эхлүүлж, өнөөдрийн байдлаар нийт 113,400 тонн төмрийн баяжмалыг арилжаад байна. Дэлгэрэнгүй
“УЛААНБААТАР БОНД”-ЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ ТҮР ХУГАЦААГААР ХОЙШЛУУЛЛАА 2023.10.02 "Монголын хөрөнгийн бирж" ХК нь "Арилжааны журам"-ын 57.1 болон Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1/3785 тоот албан бичгээр ирүүлсэн үнэт цаасыг нийтэд санал болгох ажиллагааг түр зогсоох тухай чиглэлийн дагуу "Улаанбаатар бонд"-ын анхдагч зах зээлийн арилжааны захиалга авах хугацааг түр хойшлуулсан болно. Дэлгэрэнгүй |
|
ЭДИЙН ЗАСГИЙН МЭДЭЭ |
|
|
|
ГАДААД ВАЛЮТЫН НӨӨЦ ОНЫ ЭХНЭЭС 21.32 ХУВИАР ӨСӨЖ, $4.124 ТЭРБУМ БОЛОВ 2023.10.04 Энэ оны есдүгээр сарын эцсийн байдлаар Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4.124 тэрбум ам.доллар болж, өмнөх сараас 4.86 хувиар өссөнийг Монголбанк мэдээллээ. Энэхүү үзүүлэлтийг оны эхнээс аваад үзвэл 21.32 хувиар өссөн бол өмнөх оны мөн үеэс 47.59 хувиар нэмэгджээ. Гадаад валютын нөөцийн жилийн өсөлт сүүлийн таван сар дараалан 20-48 хувьтай байгаа юм. Дэлгэрэнгүй
МОНГОЛ УЛС НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ӨСӨЛТӨӨР ТОЛГОЙ ЦОХИЖ, ОХУ, АВСТРАЛИЙГ АРДАА ОРХИСОН Ч...
2023.10.04 Монгол Улсын экспортын үзүүлэлтийг жинтэй хөдөлгөдөг ганц хүчин зүйл болох нүүрсний экспорт 2024 он буюу сонгуультай жилд төсвийн орлого бүрдэхэд голлох үүрэгтэй байх нь. Дэлгэрэнгүй |
|
Товхимлыг бэлтгэсэн: С. Зоригт | Дилер |
|
|